Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН ӨДӨР

2023-11-10

Өнөөдөр олон улсын нягтлан бодогчдын мэргэжлийн баярын өдөр. Хэдийгээр улс орон бүр нягтлан бодогчдоо алдаршуулах, баяраа тэмдэглэх өдрүүд ялгаатай боловч 11-р сарын 10-ны өдөр нь энэ мэргэжлийн бүх хүнийг нэгтгэдэг өдөр юм.
Энэ өдөр нь 1494 онд Нягтлан бодох бүртгэлийн эцэг гэгддэг Luca Pacioli Венец хотноо өөрийн "Summa de Arithmetica, Geometria, Proportioni et Proportionalita" буюу “Арифметик, Геометр, Пропорцын талаарх бүх зүйлс” хэмээх номоо хэвлэн гаргаснаас үүдэлтэй.
Тус ном нь өнөөдөр хэрэглэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн цикл, журналыг хэрхэн ашиглах тухай, түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн ёс зүйн талаарх тайлбар бүхий онч мэргэн сургаал зөвлөгөө болон давхар бичилтийн бүртгэлийн талаарх нийтлэлийг багтаасан, бизнесийн бүртгэлийн бусад ажлын үндэс суурь нь болсон анхны ном байсан юм.
БҮХ НЯГТЛАН БОДОГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%