Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

2023-11-17

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж 2023 оны 01-р сарын 01-ны өдөр эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд дараах мэдээллийг хүргүүлж байна.
2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу олгогдсон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусмагц хүчингүй болсонд тооцох бөгөөд хүсэлт гаргасан хуулийн этгээдэд энэ хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль”-ийн дагуу шийдвэрлэхээр заасан байна.
Иймд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хугацаа дуусмагц хуулийн этгээд дараах бичиг баримтыг /цахимаар/ бүрдүүлэн дахин шинээр зөвшөөрөл авах юм. Үүнд:
1.Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;
4.Тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.
Жич: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулиар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор заасан байх тул ИРГЭНД зөвшөөрөл олгогдохгүй болохыг анхаарна уу.
Аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтэс

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%