Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ҮНДСЭН ХУУЛЬ-32” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-12

1990 онд Монгол орон ардчилсан нийгэм, зах зээлийн тогтолцоонд шилжиж, 1992 онд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг баталж, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийг жинхэнэ ёсоор хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ түүхэн үйл явц жил бүр 01 дүгээр сарын 13-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байгаа.
Монгол Улсын Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын ажлын албаны Хяналт шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтэс Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг олон нийтэд сурталчлах, таниулах, Үндсэн хуулийг батлахад манай аймгийн ард түмнийг төлөөлөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдон оролцсон төлөөлөгчдийг хойч үед таниулах, нэр алдрыг алдаршуулах зорилгоор аймгийн ЗДТГ-ын үүдэнд “Үндсэн хууль-32” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Хурлын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын агентлаг, хэлтсийн дарга нар, ард иргэд идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%