Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ, ӨВӨЛЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР УРД СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2024-01-24

Одоогоор аймгийн хэмжээнд орсон цасны хэмжээ урд сумдад харьцангуй их байгаа учир өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн нөхцлөөр хэрхэн ажиллаж байгаатай танилцсан юм.
Рашаант суманд цасны хэмжээ өндөр байгаагаас багын иргэд өвс тэжээлээ бэлтгэх, хүнсээ татах нөхцлийг бий болгохоор баг хоорондын зам гаргах ажлыг сумын Засаг дарга, түүний Тамгын газар, "Аврах бүлэг" хамтран ажиллаж байна. Санаачлагатай, сумдын нийт иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа сумын удирдлагууд, "Аврах бүлэг"-ийн гишүүдэд талархал илэрхийлье.
Цаашид мөн цасны хэмжээнээс хамаарч цаг үеийн нөхцлөөс шалтгаалан нийт эрчүүдээ зам гаргах ажилд гаргахаар уриалж буйгаа сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ дарга илэрхийлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%