Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БУГАТ СУМЫН ХАРЬЯАТ ГАВЬЯАТ МАЛЧИН Н.БАХАТЫН ХҮҮ ХАРАМАН 40 ГАРУЙ ЖИЛ МАЛ МАЛЛАЖ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЖ БАЙНА.

2024-02-14

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн малчин Бахатын Хараман, гэргий Даниялийн Нарзангүл нар "Монгол улсын аварга малчин" боллоо.
Улсын аварга малчнаар тодорсон Б.Хараман, түүний гэргий Д.Нарзангүл нарын шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗД-ын орлогч Х.Арман болон сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Цагаан салаа, Баянголыг түшиглэн нутагладаг Б.Хараманых таван хошуу малаа тэгш сайхан өсгөж, буянт малынхаа үр шимийг хүртэн 40 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүллээ.
Улсын аварга малчин Б.Хараман, Д.Нарзангүл нар 1987 онд 100 толгой малтай өрх тусгаарлаж, аав ээжийнхээ малчин удмыг залгаж, өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.
Харин Хатуу баг нь сумынхаа хамгийн олон аваргуудтай баг бөгөөд нутгийн зон олон "Аваргуудын баг" хэмээн хүндэлдэг.
Б.Хараманых аваргуудын багаас төрж байгаа 8 дахь улсын аварга малчин ба сумынхаа 18 дахь аварга болж байна.
Түүний аав Нургали Бахат нь 1986 онд АИХ-ын Депудат, 1987 онд Улсын аварага малчин, 2013 онд Гавьяат малчин цол, ах нь М.Байгелен 1991 онд Улсын аварга малчин болж байжээ.
Аваргуудын уйгагүй хөдөлмөрийг төр засгаас үнэлж:
2007 онд Сумын аварга малчин,
2019 онд Аймгийн аварга малчин,
2023 оны амжилтаараа Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртлээ.
Эцэг эх, өвөг дээдсээс заяасан малч ухаанаа өвлөн яваа Улсын аварга Б.Хараманы гэр бүлд халуун баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%