Аймаг, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ёст уламжлалаа дээдлэн малч ухааныг залгамжлан 5 хошуу малынхаа үр шимийг хүртэн аж төрж буй хөдөлмөрч иргэддээ жил бүр Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналаар аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлаас алдаршуулан шагнадаг уламжлалтай.
“Ногоон модон луу” жилийг угтан олгож буй З.Очирын нэрэмжит шагналаар дараах эрхмүүд тодорлоо.

Хишигсүрэнгийн Баасандорж болон гэргий Сүнжидмаагийн Чимэдцэрэн

Хүрэлбаатарын Намхайцэрэн болон гэргий Балжиннямын Болормаа


Дагвадоржийн Мөнгөншагай болон гэргий Баасансүрэнгийн Оюунтуяа


Алтангэрэлийн Энхтайван болон гэргий Дашдоржийн Саранчимэг нарыг шагналаа.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлж байгаа эрхэм хүндтэй та бүхэнд халуун баяр хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.