Казах ард түмний уламжлалт "Наурыз" баярыг тохиолдуулан Төр захиргаа, хууль хяналтын байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат Хуульч Райханы Асхабылыг Баян-Өлгий аймгийн дээд шагнал болох "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжиллөө.
Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар захирамжаар аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжлөгдсөн Р.Асхабылын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл гардуулан чин сэтгэлийн талархал дэвшүүлэн баяр хүргэлээ.