Өнөөдрийн "Наурыз"-ын баярын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Киргиз улсаас МУ-д суух элчин сайд Айбек Артыкбаев, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг дарга А.Камелият, ШХТТ-ын дарга Ц.Бадрал, ШХТТ-ын ахлах ажилтан Ц.Бадрал болон аймгийн ард иргэд, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Камелият хийж, Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт Казах иргэддээ болон нутгийн зон олондоо "Наурыз"-ын баярын мэндийг хүргэж шинэ ондоо эрүүл энх, айл бүхэн аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Мөн албан байгууллагуудын Казах үндэсний уламжлалт ёс заншлыг харуулсан баярын парад боллоо.