АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АРЫСТАНЫ СЕРИКБОЛАТ
Арыстан овогтой Серикболат нь 1975 онд төрсөн, 1993 онд аймгийн 01 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөж, 1993 онд Бүгд найрамдах Казахстан улсын Багшийн их сургуулийг багш мэргэжлээр, 2005 онд Улаанбаатар хотын бизнес эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2006 онд тус сургуулиас магистрын зэрэг хамгаалсан. 1997 оноос 1999 он хүртэл аймгийн МСҮТөвийн багшаар, 1999-2008 он хүртэл “Улан” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн захирлаар, 2008-2009 онд аймаг дахь Тэвээр үйлчилгээний төвийн захирлаар, 2009-2014 он хүртэл аймгийн Тээвэр авто замын газрын дарга, 2014-2015 онд тээврийн мэргэжилтнээр ажилласан байна.
А.Серикболат нь 2016 оны 07 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдож, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, аймгийн ИТХ-аас гарч байгаа шийдвэрийн эрх зүйн үндэс, хэрэгжүүлэх бодит боломжийн түвшинг дээшлүүлэх, ИТХ-ын төлөөлөгчид болон Засаг даргын ажлын уялдаа холбоог сайжруулан шийдвэр гүйцэтгэлийн нэгдлийг хангахад өөрийн мэдлэг, туршлага дадлагаа зориулж, хамт олныг манлайлан нэр төртэй ажиллаж байна.