Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Хавылын баталсан удирдамжийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 19, 25 -ны өдрүүдэд Өлгий сумын болон Бугат сумдын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Энэхүү арга хэмжээг аймгийн ИТХ-ын Ажлын албаны Хяналт, шинжилгээ, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Баршагүл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан нар зохион байгуулав.