Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ИХ БАЙНА

2024-04-24

Дорнод аймагт 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар зөрчлийн шинжтэй 909 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бол гэмт хэргийн шинжтэй 373 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

1 дүгээр улирлын байдлаар “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ” нийт 21 хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс 11.1 дүгээр зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2,

11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг 16,

11.4 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” 1,

11.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг 2 тус тус бүртгэгдэж хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас гэмт хэрэгт холбогдох, ял шийтгэл авч байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас мөрдөн байцаалтын 64 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 41 хэрэг байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт их байгааг нотолж байна.

11.1 дүгээр зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2, 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг 34, 11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3, 11.7 дугаар зүйл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 1, 11.3 дугаар зүйл Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 1 байна.

"Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдгийг энгийнээр хэлбэл зодолдох, танхайрах болон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг юм. Болчимгүй омголон зан, түргэн уурнаас үүдэн гэмт хэрэгт холбогдох тохиолдол их байгаа. Статистикаас харвал энэ төрлийн хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэй байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%