Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2024” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-25

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн замын цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар хамтран сургуулийн өмнөх насны хүүхдэд зам тээврийн хөдөлгөөнд оролцох зөв дадалд хэвшүүлэх, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэг олгох зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2024” тэмцээнийг Дорнод аймгийн хэмжээнд зохион байгуулав.

 

Тэмцээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 6 баг оролцсон ба шалгарсан баг улсын хэмжээнд өрсөлдөх юм.

Бага насны хүүхдийг ганцааранг нь замын хөдөлгөөн оролцуулж болохгүй. Хүүхдийн наснаас хамааран энэ чадвар нь хүүхэд бүрд өөр байна. Хүүхдүүд жишээнээс хамгийн сайн суралцдаг.  Йимээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь хүүхдүүдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан таниулж, үлгэрлэн үзүүлж байх хэрэгтэй юм.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%