Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.28) аймгийн Төрийн үйлчилгээ, нэгдсэн төвийн хуралдааны их танхимд 14.30 минутанд эхэлж, хуралдаанд ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 23 Төлөөлөгч хүрэлцэн ирж 56,9 хувийн ирцтэй хуралдаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Х.Батырбек нээж, хуралдааныг удирдаж байна.
Анхдугаар хуралдаанаар:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл,
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,
Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай,
Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай,
Аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай,
Аймгийн ИТХ-ын Хороодыг байгуулах тухай,
Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг 7 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл"-ийг Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат танилцуулаа.
Баян-Өлгий аймгийн Хурлын Ажлын Алба