Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛДАНЫШЫН БЕГАРЫС БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО

2024-10-28

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд АН-аас 23 төлөөлөгч, МАН-аас 18 төлөөлөгч нийт 41 төлөөлөгч сонгогдсон.
Тэгвэл өнөөдөр (2024.10.28) Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Толбо сумаас сонгогдсон Алданышын Бегарыс сонгогдлоо.
А.Бегарыс 1992 оны 5-р сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2010 онд Өлгий хотын Бастама сургуулийг онц дүнтэй төгссөн бөгөөд 2015 онд ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсөж, 2019 онд Казахстан улсын Сатпаевийн нэрэмжит Их сургуульд техникийн ухааны магистрийн зэргийг хамгаалсан.
А.Бегарыс 2017-2021 онд “Назар авто” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, 2021 оноос “Мөстийн Ундарга” компанийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрээр 2010 оноос АН-ын гишүүн бөгөөд 2012 онд аймгийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2016-2020 онд аймгийн намын хорооны тэргүүлэгч, 2023 оноос Аймгийн Ардчилсан намын даргаар томилогдон ажиллаж байна.
А.Бегарыс нь мөн аймагтаа хамгийн томд тооцогдох“Happy town” орон сууцны төслийг санаачлан хэрэгжүүлэгч юм.
2024-2028 онд Аймгийн ИТХ-ыг тэргүүлэх их үйлсэд нь баяр хүргэж, амжилт хүсье!
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%