Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ХУРАЛ БОЛЛОО.

2024-10-30

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн анхны хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр болж, хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ. Үүнд:
УИХ-ын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан ИТХ-ын Зөвлөлийн ажиллах журмыг танилцуулах.
2024 оны 11, 12 дугаар сард Зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөөнд санал авч, төлөвлөгөөг дараагийн Хурлаар хэлэлцэх
Зөвлөлийн чиг үүрэг бол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалтын бүтцийн нэгж ба үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг дээдлэн, тухайн орон нутгийн иргэдийн нийтлэг эрх ашиг, санал хүсэлтийг харгалзан хамтын удирдлагын зарчмыг баримтална.
Мөн ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд: Холбогдох хурлын хороод, ажлын хэсэгт чиглэл өгөх, ИТХ-ын хуралдааны шийдвэрийн биелэлтийн явц, үр дүнгийн талаар Засаг дарга, түүний тамгын газар болон нутгийн захиргааны агентлагийн мэдээлэлтэй танилцах, ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдааны шийдвэр, биелэлтийн талаар олон нийтэд жилд хоёроос доошгүй мэдээлэх үүрэгтэй.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%