Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УОК 21 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

2024-11-27

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
 
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлал”-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “ИХ” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “ДУНД” түвшинд үнэлэгдсэн байна.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй хангах шаардлагатайг онцолсон.
Иймд сум бүрд хүрч ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах "Шуурхай бүлэг" томилж ажиллуулах үүргийг Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болголоо.
Цахим хуралд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Е.Зангар, аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын Шуурхай штабын дарга К.Бахытжан, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга дэд хурандаа З.Азат болон Онцгой комиссын гишүүд оролцлоо.
Цахим хурлын дараа аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Е.Зангар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй сумд болон отор нүүдэл хийж байгаа иргэдийн нарийвчилсан судалгаа гаргах, эмнэлгийн болоод төрийн үйлчилгээг хүргэхэд анхаарч, эрсдэл багатай даван туулахад байгууллага хоорондын уялдаа холбоог сайтар хангаж ажиллахыг чиглэл болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%