Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ II ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-12-04

Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр /2024.12.04/ 12:20 минутад 70 хувийн ирцтэй эхэллээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс үг хэлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцууллаа. Нийт 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс нэмж 1 асуудал хэлэлцэхээр баталлаа. Ээлжит II хуралдааны дотоод журам болон хэлэлцэх асуудлыг танилцуулж төлөөлөгчдийн саналыг авч баталснаар хуралдаан эхлэв. Өнөөдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх эхний 5 асуудлыг Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан хойшлуулж, II хуралдааныг тодорхойгүй хугацаагаар нээлттэй үлдээхээр болов.
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Үүнд:
1. Аймгийн 2025 оны төсвийн талаар Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан
2. Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл
3. Орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл
4. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэх засвар үйлчилгээний талаар Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Бахытгүл
5. Аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х. Бахытгүл
6. 2025 онд ойн сангаас бэлтгэх түлээний модны дээд хязгаар батлах талаар Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Ариунцэцэг
7. "Баян-Өлгий аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2025-2031" батлах тухай Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш
8. "Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар Баян-Өлгий аймгаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө" /2024-2028/ батлах тухай Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш
9. Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдын монгол бичгийн сургалтын хөтөлбөр батлах тухай Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш
10. Баян-Өлгий аймгийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөө /2025-2028/ батлах тухай Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал,залуучуудын газрын дарга К.Бекжан
11. Аймгийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт танилцуулах, 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлуулах тухай Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж. Естай
12. "Иргэний эрүүл мэндийн боловсрол", "Эрүүл шүд" арга хэмжээний төлөвлөгөө /2024-2027/ батлах тухай Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен
13. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээг Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө /2024-2028/ батлах тухай Аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжил, хамгааллын газрын дарга Х.Бауыржан
14. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Серик
15. Камерын хяналтын дэд төвийн тоног төхөөрөмжүүдийг балансаас балансад шилжүүлэх тухай Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Серик, Аймаг дахь Цагдаагийн газрын дарга Ө. Танат
16. Орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х. Бахытгүл
17. Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хуучин барилгын эзэмшил, газар чөлөөлөлтийн асуудал Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Серик, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ж. Естай
18. Аймгийн ИТХ-ын Хороод байгуулах, ажиллах журмыг батлах тухай Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А. Серикболат
19. Аймгийн Орон нутгийн олон нийтийн радио, телевизийн дүрэм, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Аймгийн ИТХ-ын дарга А. Бегарыс
20. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан
21. Аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын орчинд үүрэг гүйцэтгэх "School
police" эргүүл ажиллах журмыг батлах тухай Аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Маргулан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%