Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-12

Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн ээлжит хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоог хангах, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг төлөвлөж, зохицуулдаг байгууллага юм.

Хуралдаанд хэлэлцсэн гол асуудлууд:

1. 2024 оны гүйцэтгэлийн тайлан:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны үр дүнг ХХҮГ-ын дарга А.Галия танилцуулав.

Тайландаа ажилгүй болон эмзэг бүлгийн иргэдэд зориулсан хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг онцолсон.

2. Ажилгүй иргэдийн судалгаа:

Ажилгүй иргэд, ялангуяа эмзэг бүлгийн тоо, орон нутагт ажиллах хүчний эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгааны үр дүнг хэлэлцэв.

3. Ажлын байрны захиалга:

Ажлын байрны сул орон тоог бүртгэж, ажил хайгч иргэдийн мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж, үр дүнтэй зохицуулалт хийх арга замуудыг тодорхойллоо.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга А. Бегарыс, Аймгийн Засаг дарга Е.Зангар болон Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүд хамрагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%