Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

2024-12-20

Өвөлжилтийн бэлтгэл ажил, нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын оролцоотой хурал зохион байгуулагдлаа. Улсын хэмжээнд Баян-Өлгий аймаг нэн эрсдэлтэй аймгуудын нэгээр тодорхойлогдоод байгаа билээ.

Хуралд Засаг даргын орлогч К.Бахытжан, Онцгой байдлын газрын дарга З.Азат, Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Мал эмнэлгийн газрын дарга Ч.Буян-Өлзий, УЦУОШТөвийн дарга П.Жанаргүл нар оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр:

 •Хивэгийн импортын татварыг чөлөөлөх хүсэлтийг УИХ болон Засгийн газарт хүргүүлэх

 • Малчид, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах үүднээс үнийн тогтвортой байдлыг хангах

 • Цас их орж зам даваа хаагдах үед техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах

 • Өвлийн бэлтгэл ажлуудыг хангах, орон нутгийн хэмжээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөөг гаргалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%