Монгол улсын гавьяат багш нарын бүрэлдэхүүнтэй “Менежментийн зөвлөн туслах баг” 14 хоногийн хугацаанд Баян-Өлгий аймгийн 12 сумын 15 сургуульд ажиллаж, боловсролын байгууллагуудад менежментийн дэмжлэг үзүүллээ. Тус зөвлөн туслах баг сургуулиудтай 2025 оны 6 дугаар сар хүртэл онлайнаар хамтран ажиллаж, зөвлөн туслах ажлынхаа үр дүнг тооцохоор төлөвлөж байна.
Гавьяат багш нарын баг голчлон сумын сургуулиудад ажиллаж, аймгийн боловсролын газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнууд, нийгмийн ажилтнуудад сургуулийн менежментийг дэмжих арга зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багш нарын ур чадвар, удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулсан юм.
Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг дарга Е.Зангар нар гавьяат багш нарыг хүлээн авч уулзан, тус ажлын явц, үр дүнгийн талаар санал солилцож, талархал илэрхийллээ.