Увс аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн анхдугаар хурлыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга П.Баттулга удирдаж, зөвлөлийн гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо.
Хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа болон Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах 2024 оны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, 2025 оны төлөвлөгөөг баталлаа.