Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

📌УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭД ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ.

2025-02-12

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох, иргэд олон нийтэд хууль сурталчлах зорилготойгоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулахаар Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2025 онд гүйцэтгэх төлөвлөгөөнд тусгагдсаны хүрээнд өнөөдөр тус төвийн нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.
📌Хууль тогтоомж сурталчлах төв нь Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай аймагт нээгээд байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт нээлээ.
📌Төвийн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд МУ-ын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж төвийн үйл ажиллагааг нээлээ.
📌Хууль тогтоомж сурталчлах төв нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд аймгийн Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт байгуулагдсан бөгөөд төвд ашиглагдах тоног төхөөрөмж, тавилгыг Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслөөс санхүүжүүлсэн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4992
3595 / 72%
879 / 18%
251 / 5%
267 / 5%