Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон улсын SWIFT гүйлгээний мессэж нь ISO20022 стандарт руу шилжинэ

2025-04-11

Олон улсын SWIFT гүйлгээний мессэж нь ISO20022 стандарт руу шилжинэ

 
 


Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээгээр дамжих гүйлгээ нь энэ оны 11 дүгээр сараас эхлэн ISO20022 стандартад бүрэн шилжиж, хуучин MT төрлийн мессеж дамжуулахыг зогсооно. Иймд Монгол Улсаас SWIFT системд холбогдон ажилладаг бүх байгууллага 2025 оны 11 дүгээр сараас өмнө ISO20022 стандартын дагуу мессеж дамжуулж, хүлээн авдаг болох шаардлагатай болоод байгаа юм.

Тиймээс Монголбанкнаас хүсэлт гарган SWIFT байгууллагаас мэргэжлийн сургагч багшийг урьж гадаад төлбөр тооцооны ажилтан, төслийн менежер болон бизнес шинжээчдэд зориулсан ISO20022 стандартад шилжихэд удирдамж болох сургалтыг  зохион байгуулав. Сургалтад SWIFT системд холбогдон ажилладаг банк, санхүүгийн байгууллагуудын холбогдох төлөөлөл оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%