Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Улаан загалмайн хороо зорилтот бүлгийнхэнд тусаллаа

2014-12-18

Дархан-Уул аймгийн Улаан Загайлмайн хорооноос зорилтот бүлгийн 35 айл өрхөд гурван сая гаруй төгрөгийн өртөг бүхий гэр болон түлээ нүүрс гардуулав.
Цаг агаар эрс хүйтэрч байгаа энэ үед түлээ нүүрсэндээ хүч хүрэхгүй байгаа бидэнд томоохон дэмжлэг боллоо гэж тусламж хүртсэн иргэд ярилаа. Энэ удаа “Британы Улаан Загалмайн халамж”-ийн уг төсөлд хамруулахын тулд тус аймгийн Улаан Загалмайн хороо Дархан сумын 16 багийн 300 гаруй халамжлуулагчийг бүртгэжээ. Тэдгээрээс дахин судалгаа хийж багаас нь тодруулснаар уг түлээ нүүрсийг олгож байгаа бол тус сумын Тавдугаар багийн харьяат бага насны таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд өргөө цагаан гэр олголоо гэж аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр ярив.
Эдгээрт нийт 5 сая 300 мянган төгрөг зарцуулсан бол өнгөрсөн хугацаанд  Британы Улаан Загалмайн халамжийн төслөөс 50 гаруй сая төгрөгийн санхүүжилт дэмжлэг үзүүлсэн байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%