Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНИЙ ХӨГЖИЛ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2015-01-20

      Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хороо аймгиийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 01 дүгээр сарын 19-ны өдөр Биеийн тамир, спортын газрын ажилтай танилцлаа.

       Хуралд Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын хорооны дарга Х.Батбаяр, гишүүн Б.Батбаяр, Б.Эрдэнэтулга, Биеийн тамир, спортын газрын дарга О.Банзрагч, БСБС-ын төвийн дарга Н.Батлав, нягтлан бодогч Б.Мөнхчимэг, нярав Н.Алтантуяа, Д.Амгалан, хүндийн өргөлтийн дасгалжуулагч М.Сэлэнгэбаатар, жудо бөхийн дасгалжуулагч Д.Балжинням, дугуйн дасгалжуулагч Д.Тогмид, ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, гимнастикийн дасгалжуулагч Э.Мөнхбат, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ё.БатДархан, бичиг хэрэг Э.Одгэрэл нар оролцлоо.

       Биеийн тамир, спортын газрын дарга О.Банзрагч байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулав. Мэдээлэлд:

         Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын газар байсныг Биеийн тамир, спортын газар болгон өөрчилсөн тухай, Байгууллагынхаа бүтэц орон тоо, 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, нэмэлт санхүүжилтийн тооцоо зэргийг танилцуулав.

      Аймгийн ИТХ-ын ХХХНБХХорооны дарга, гишүүдээс Биеийн тамир, спортын газрын дарга О.Банзрагчид тавьсан саналуудыг байгууллагын цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахаар боллоо.
                                                                                                                                                Мэдээг бэлтгэсэн:     Э.Золзаяа



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%