Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Усны үнэ хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ

2015-01-29

Дархан-Уул аймгийн Дархан-Ус суваг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас Дархан хотын орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байгаа цэвэр ус, татан зайлуулж байгаа бохир усны үнэ нэмэгдлээ.
Үүнтэй холбогдуулж, Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяраас тодрууллаа. Тэрээр,“Өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хот суурин усан хангамжийн ашиглалт, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл”-өөс Дархан хотын орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын цэвэр усны үнэ тариф болон бохир усыг татан зайлуулах үнэ тарифт өөрчлөлт орсон. Энэ ажил маань хамгийн сүүлд 2008 онд орж түүнээс хойш зургаан жил гаруй хугацаанд үнэ тариф нь огт хөндөгдөөгүй явж ирсэн. Өнөөдөр манай Дархан-Ус суваг компанийн маань олборлож байгаа метр куб усны өөрийн өртөг нь 1300-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Харин гэр хорооллын айлуудад түгээж байгаа усны үнэд өөрчлөлт ороогүй. Орон сууцны айлууд нэг литр усыг 65 мөнгөөр авч байсан бол одоо 78 мөнгөөр авч байхаар болсон нь 18-20 хувь нэмэгдсэн гэсэн үг. Бохир усыг өмнө нь 70 мөнгөөр татан зайлуулж байсан бол одоо 85 мөнгө болсон. Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хуучин нэг төгрөг байсан бол одоо 1,3 төгрөг болж нэмэгдлээ. Энэ удаагийн өөрчлөлт орсон бас нэг шинэ гэж хэлж болохоор төлбөр бол орон сууцны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон тоног төхөөрөмжүүдэд суурь хураамж авахаар болж орон сууцны айл өрх тус бүрт хоёр мянган төгрөг, аж ахуйн нэгжид гурван мянгаас дээш төгрөгөөр тогтоож өгсөн. Үүнийг сар тутам ус хэрэглэсэн ч эс хэрэглэсэн ч төлнө гэсэн үг. Эдгээр нэмэгдлүүд нь ирэх хоёрдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ” гэв.
Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%