Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймагт Солонгосын Raphael International байгууллагын баг ажиллалаа.

2015-02-03

     Солонгос улсын Raphael International байгууллага нь УБ хотын Баянгол, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтын  1-р шатны төслийг хэрэгжүүлсэн. Төслийн 2-р шатыг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, “Эрүүл мэндийн анхдагч, хоёрдогч шатны тусламж үйлчилгээний Стратеги төлөвлөгөө боловсруулах Менежмент” сэдэвт сургалтыг 3 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
   Сургалтанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төгсөлтийн дараах сургалт, зохицуулалтын хэлтсийн дарга У.Цэвэгмид, АУШУҮИС-ийн “Эрхэс” эмнэлгийн дарга Р.Отгонбаяр нар болон Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагын 12 удирдах ажилтан оролцлоо.
       Сургалтыг Солонгос улсаас ирсэн Сөүлийн Үндэсний их сургуулийн багш Профессор Жва Сиоп Шин, багш Юун Хюн Вая,  болон төслийн багийнхан  зохион байгуулж, АШУҮИС-ийн мэдрэл судлалын  тэнхмийн ахлах  багш, Анагаах Ухааны Доктор Д.Бямбасүрэн чиглүүлэгч багшаар ажиллав.
    Энэхүү сургалтаар Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн одоогийн нөхцөл байдлын судалгаа, тохиолдож болох саад бэрхшээл, цаашид төслийг хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон ба сургалтын арга зүй, зохион байгуулалт нь  шинэлэг байсанд оролцогчид талархалтай байлаа.
      Төсөл цаашид 3 жилийн хугацаанд хэрэгжих ба хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги боловсруулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, байгууллагын хөгжил, соёл, багаар ажиллах чадварт суралцах зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг аймгийн нэгдсэн эмнэлэгт тулгуурлаж зохион байгуулах юм.

Мэдээг бичсэн: ЭМГ.ХШҮ-ний мэргэжилтэн  Н.Цэцэгнавч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%