Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аж үйлдвэрийн парк хөгжүүлэх гэрээ байгууллаа

2015-02-06

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх гэрээг “Эрдэнэт технопарк” компани, “Дархан үйлдвэрлэл технологийн парк” компанийн удирдлагуудтай байгууллаа.  
Улсын хэмжээнд үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан дөрвөн аж ахуйн нэгж байдгийн хоёр нь дээрх компаниуд аж. Гэрээ байгуулагдсанаар тус компаниуд татварын хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна гадаад, дотоодоос хөрөнгө татах эрх хууль эрх зүйн хүрээнд нээгдэж байна. Энэ нь Монгол Улсын хувьд олон жилийн мөрөөдөл болж, зүтгэж ирсэн аж үйлдвэрийн паркийг жинхэнэ утгаар хөгжүүлж, импортыг орлосон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгоход хөшүүрэг болох төдийгүй цаашлаад экспортод бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэнэ гэж талууд үзэж байна.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гэрээ байгуулсан зорилгоо “Монгол Улсад аж үйлдвэрийн томоохон төвүүд, импортыг орлох экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, үнийн зөв зохицолтой, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг буй болгох, нэг нутаг дэвсгэрт хамтран ажиллаж байгаа аж үйлдвэрүүд, хөнгөн, хүнд үйлдвэрүүд хамтын итгэлцэл дээр, хамтын бүтээгдэхүүн нийлүүлэх гарцыг нээж өгөхийн тулд энэ ажлыг эхлүүллээ. Энэ гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан нь, энэ хугацаанд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч, харилцан ойлголцол бий болж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг, илүү тууштай, зөв зохион байгуулалттай, нэгдсэн кластерын системд орж ажиллах үр дүнд хүргэх зорилт тавьсантай холбоотой” гэж онцлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%