Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орон нутгийн сэтгүүлчид хавдартай тэмцэхэд нэгдэв

2015-02-06

      Жил бүр хавдартай тэмцэх дэлхийн өдрийг хоёрдугаар сарын дөрвөнд тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ жил "Хорт хавдар дийлдэшгүй асуудал биш" уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд тус аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын уран бүтээлчдийг оролцуулсан сургалтыг зохион байгуулав.

       Сургалтад тус аймаг дахь төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч оролцлоо.    Аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс удирдан явуулсан уг сургалтыг “Олон нийтэд хавдраас сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх, хорт хавдрын эрт илрүүлэгийн хөтөлбөрийн ач холбогдол болон хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл түгээх чиглэлээр сургалт сурталчилгаа хийх зорилготой” гэж аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Тунгал нээлтэд үг хэлэхдээ онцлов. Мөн үеэр “Хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс, хавдрын өвчлөлт, нас баралт, өнөөгийн байдал”-ын талаар их эмч М.Туяа, “Элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” сэдвээр их эмч С.Бэгзжав, “Хөх умайн хүзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” сэдвээр их эмч Ч.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Дараа нь сургалтад оролцсон бүх сэтгүүлчид хавдраас сэргийлэх таван төрлөөр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа.

      Хавдрын эмч М.Туяа:-“Хүн бүрт хавдраас сэргийлэх боломж бий. Тиймээс амьдралын зөв дадал хэвшлийг мөрдөж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд жилд нэг удаа орж байх зайлшгүй шаардлагатай. Мөн тамхи огт хэрэглэхгүй байх, ургамалын гаралтай эрүүл хоол хүнс хэрэглэх, спиртын төрлийн бүтээгдэхүүнийг тохируулж хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байж хэвийн жинг барих, өөрийгөө нарнаас хамгаалах, дархлаажуулалтад хамрагдах, эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийж үзлэг шинжилгээнд хамрагдах нь хорт хавдар үүсэх эрсдлээс сэргийлэхэд нөлөөлөх алхам болно” гэв.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%