Монгол улсын 3 сая дахь иргэнтэй ойрхон төрсөн хүүхдээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн залуу гэр бүл Хүрэлбаатарын Алтангэрэл, Халтарын Жаргалсүрэн нарын 6 дахь охин тодорч аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох удирдлагууд хүндэтгэл үзүүлж 2 өрөө сууцны батламжийг гардуулан өглөө.

