Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2015-02-11

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийт 7 асуудлыг авч хэлэлцэв. Тодруулбал: Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдах 2015 оны аймгийн төсвийн тодотголаар хэлэлцэх илтгэл, илтгэгчийг батлав.
    Дархан-Уул аймагт 2014 онд нийт 54 хөтөлбөр, 3 дэд хөтөлбөрийн хүрээнд 223 зорилтыг хяналтандаа авч ажилласнаар хөтөлбөрийн хэрэгжилт 70,33% буюу 3.53 онооны үзүүлэлттэй байгаа тухай өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн ЗДТГ-ын ТУЗХ-ийн дарга Д.Жаргалсайхан танилцууллаа. Төрийн албан хаагчийн орон сууц дэд хөтөлбөр 70 хувьтай, Авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх дунд хугацааны хөтөлбөр 60 хувьтай, Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр 70 хувьтай, Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр 90 хувьтай, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр 50 хувьтай, Монгол хөөмий хөтөлбөр 70 хувьтай, Монголын уламжлалт бий, биелгээ хөтөлбөр 90 хувьтай хэрэгжиж байгаа аж. Дээрхи хөтөлбөрүүдийн биелэлтийг бүрэн хангуулах ажлыг эрчимжүүлэхийг  Тэргүүлэгчдээс үүрэг болголоо. 
    Мөн өдрийн хурлаар аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 01 дүгээр сард хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 02 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг батлалаа. Мөн модон морин жилийн нутгийн өөрөө удирдах ёсны Тэргүүний байгууллага, тэргүүний Төлөөлөгчдөө тодруулсны зэрэгцээ Монгол Улсын цол, одон медальд нэр бүхий иргэдийн нэрсийг уламжлах тогтоолын төслийг батлав.

Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%