УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх болон хэлтэс агентлаг, сумын удирдлагууд “Улсын “Тэргүүний тариаланч” -дад шагналыг нь гардуулав.
Б.Үүрцайх нь 2001 онд “ Шилдэг залуу тариаланч”, 2003 онд “Улсын аварга ногоочин”, 2013 онд ҮХААЯ-ны “Ургацын далайн эзэн” цом өргөмжлөлийг хүртсэн.
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ” ЖАМЦ ОВОГТОЙ ОТГОНБААТАР
Ж.Отгонбаатар нь 1980 онд Орхон суманд төрсөн ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн 3 жилд 4 төрлийн таримлыг 4-20 га хүртэлх усалгаатай талбайд тариалж, 2012-2014 онд га-аас 255-433,3 цн ургац хураан авсан. 2014 онд га-аас 315 цн буюу нийт 442 тн ургац хураан авч 120 тн-ыг хүнсний ногоогоо борлуулж 27,0 сая.төгрөгийн орлоготой ажилласан байна. Өөрийн эзэмшлийн 3га газартай жилд 11-17 га газрыг түрээсээр ашигладаг. Өөрийн хөрөнгөөр техникийн парк шинэчлэл хийж трактор, үрлэгч, төмс ухагч, анжис зэргийг худалдан авч 1000 тн багтаамжтай зоорийг барьж ашиглалтанд оруулсан.
Ж.Отгонбаатар нь хөрсний үржил шимийг нөхөн сэргээх чиглэлээр анхаарал тавьж, талбайдаа хуваарь гарган, жил бүр сэлгэн малын бууцаар бордож хэвшсэн байна.
Ж.Отгонбаатар нь 2001 онд “ МЗХ-ын “Тэргүүний тариаланч залуу”, 2004 онд сумын “Ургацын аварга”,2005 онд сумын “Тэргүүний тариаланч”, 2006 онд аймгийн “Тэргүүний тариаланч”, 2013 онд аймгийн “Залуу тариаланч” алтан медалиар шагнагдсан.
Ж.Отгонбаатар нь 2001 онд “ МЗХ-ын “Тэргүүний тариаланч залуу”, 2004 онд сумын “Ургацын аварга”,2005 онд сумын “Тэргүүний тариаланч”, 2006 онд аймгийн “Тэргүүний тариаланч”, 2013 онд аймгийн “Залуу тариаланч” алтан медалиар шагнагдсан.
“УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”БАЛЖХҮҮ ОВОГТОЙ ҮҮРЦАЙХ
Б.Үүрцайх нь 1980 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. 1998 оноос эхлэн газар тариалангийн салбарт ажиллаж байна. Сүүлийн 3 жилд 4-6 төрлийн таримлыг 23-26 га усалгаатай талбайд тариалж нэг га-аас 300-370 цн ургац хураан авсан бөгөөд 2014 онд га-аас 368 цн буюу 810 тн ургац хураан авч 200 тн хүнсний ногоогоо борлуулж 50,3 сая.төгрөгийн борлуулалтыг хийжээ. Өөрийн нөөц боломжоо ашиглан 500 тн багтаамжтай хөргөлттэй зоорийг барьж ашиглалтанд оруулж 11 иргэнийг байнгын, 80 хүний түр ажлын байрыг бий болгодог. Мөн таримлынхаа үрийг шинэчлэх ажилд санаачлагатай ажиллаж төмсний үрээ бүрэн шинэчлэн ”Гала”, “Витара”, “Санте”, “Импала”, “Моли” сортын үрээр тариалан өөрийн туршлага, ажлын идэвхи санаачлага гарган чанартай үр гарган авдаг нь түүний ажлын амжилтын нэг гол үзүүлэлт юм.Б.Үүрцайх нь 2001 онд “ Шилдэг залуу тариаланч”, 2003 онд “Улсын аварга ногоочин”, 2013 онд ҮХААЯ-ны “Ургацын далайн эзэн” цом өргөмжлөлийг хүртсэн.