Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Түймэр гарсан шалтгааныг судалж байна

2015-02-24

Шинийн хоёрон буюу энэ сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын Шанагын баян цагаан гэдэг газарт  7:2 км газрыг хамарсан хээрийн түймэр гарчээ. Өглөөний 10:00 цагийн үед түймрийн дуудлага ирснээр Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын алба, Матад сум, зэргэлдээ аймгийн Сүхбаатар сумын иргэд зэрэг нийт 47 хүн, 5 техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж оройн 20:00 цагийн үед унтраажээ. Түймрийн улмаас иргэн О-ийн Тоёота приус маркийн машин шатаж, бусад хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна. Түймрийн шалтгаан нөхцөлийг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4460
3103 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%