Аймгийн ИТХ-ын “Нээлттэй төлөөлөгч клуб”-ээс зохион байгуулж буй “Малчдад туслах хөдөлгөөн”-д өнөөдөр 15 дугаар сургуулийн багш, ажилтнууд, сурагчид нэгдэж дараах зүйлсийг хандивлалаа. Үүнд:
- элгэвч-140 ширхэг
- бээлий-330 хос
- шүдэнз-330 боодлыг тус тус хандивлав.
Нээлттэй төлөөлөгч клубынхэн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хонгор сумын малчин өрхүүдэд ханвив, тусламжийн зүйлсийг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээ бэлтгэсэн: Э.Золзаяа