Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр Тэргүүлэгчид хуралдана

2015-02-27

Өнөөдөр буюу 2-р сарын 27-ны 14:00 цагт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдана.
Хэлэлцэх асуудал:
1.Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:
1.1.Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай.
М.Цэрэндаваа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан
1.2. Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 2 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл.
Ч.Ганбат. Худалдан авах ажиллагааны албаны дарга
1.3. Дорнод аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг хэлэлцэж, батлах тухай
Ж.Энхцэцэг. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Ш.Ганбат. Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын дарга
1.4. Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийг нэрт дипломатч Баярын Жаргалсайханы нэрэмжит болгох тухай. /Аймгийн ИТХ-ын хуралдаанаар/
М.Цэрэндаваа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан
1.5. Маршал Х.Чойбалсангийн хөшөөг Тусгаар тогтнолын талбайд босгох саналыг хэлэлцэх тухай.
Ц.Баярцогт.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч
1.6. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай
Р.Зоригтбаатар. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
1.7. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны төлөвлөгөөг батлах тухай
Я.Насандэлгэр.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан
1.8. Ажлын амжилтаараа 2014 онд аймагтаа тэргүүлсэн сумдын Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарыг урамшуулах тухай
Б.Энхээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга

2. Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд:
2.1. Хөрөнгө ашиглалтаас хасах тухай./Цагдаагийн газар, “Дорнод НАА” ХХК, Зүүн бүсийн зөвлөл/
2.2. Хөрөнгө орлогод авах тухай. /Цагдаагийн газар, “Дорнод НАА” ХХК/
Б.Батдорж. Орон нутгийн өмчийн албаны дарга
3. Бусад асуудлын хүрээнд:
3.1.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1357
531 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%