Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчид хуралдаж байна

2015-02-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 54%ийн ирцтэй эхлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд “Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай” хэлэлцэн дэмжлээ. 2-р асуудал Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 2 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл сонсож, зарим тендерийн захиалагчид тодруулга асуулга тавихаар тогтов. Дорнод аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг хэлэлцэж, 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг Баян-Уул суманд 12740м3, Баяндун суманд 2000м3 нийт 14740м3 байхаар батлав. 2014 онд Баян-Уул сум 12498м3, Баяндун сум 2495м3 мод бэлтгэжээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны товыг батлав. Ээлжит 10 дугаар хуралдааныг З дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1335
520 / 39%
423 / 32%
192 / 14%
200 / 15%