Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2015-02-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2-р сарын 27-ны өдөр хуралдлаа. Хуралдаан  54%-ийн ирцтэй эхлэв. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хуралдааны эхэнд “Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай” хэлэлцэн дэмжлээ. 2-р асуудал Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 2 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээллийг сонсч, зарим тендерийн захиалагчаас тодруулга асуулга авахаар тогтов.

Дорнод аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг хэлэлцэж, 2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг Баян-Уул суманд 12740м3, Баяндун суманд 2000м3 нийт 14740м3 байхаар батлав. 2014 онд Баян-Уул сум 12498м3, Баяндун сум 2495м3 мод бэлтгэжээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Халхгол сумын ЕБС-ийг нэрт дипломатч Баярын Жаргалсайханы нэрэмжит болгох тухай асуудлыг дэмжин аймгийн ИТХ-аар оруулахаар тогтлоо. Энэ онд Нэрт дипломатч Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 насны ой тохиож байгаа юм. Мөн Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд босгох саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баярцогт оруулсныг хэлэлцлээ. Энэ асуудлыг дэмжин дараагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болов.


Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны товыг батлав. Ээлжит 10 дугаар хуралдааныг З дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 3-р сарын 06-ны өдрийн  Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлах юм. Үүний дараагаар ажлын амжилтаараа 2014 онд аймагтаа тэргүүлсэн сумдын Хурлын дарга, НБД нарыг урамшуулах тухай тогтоолын төслийг мөн хэлэлцэн батлав. Орон нутгийн өмчийн албанаас  Цагдаагийн газар, Дорнод НАА ХХК, Зүүн бүсийн зөвлөлийн зарим хөрөнгийг ашиглалтаас хасах тухай, Цагдаагийн газар, Дорнод НАА ХХК-д хөрөнгө орлогод авах тухай тогтоолын төсөлтэй танилцан баталлаа. Дорнод НАА ХХК-ийн цаашид ашиглах боломжгүй болсон усан сангийн 3 барилга зэргийг хасч, шинээр "Аглут" ХХК-ийн барьсан 25 айлын орон сууц 52а байрны гадна талын дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээ, ялтсан бойлор, элеваторын зангилаа зэрэг 65 сая орчим төгрөгийн хөрөнгийг орлогод авахыг зөвшөөрлөө. Хуралдааны төгсгөлд “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан чиглүүлэх ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн даргаар Тэргүүлэгч Ж.Гантулгыг томиллоо. Ийнхүү Тэргүүлэгчдийн хуралдаан өндөрлөсөн юм. Дараагийн хуралдаан 3-р сарын 06-ны өдөр хуралдана.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%