Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмууд шинэчлэн батлагдлаа

2015-03-03

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг гуравдугаар сарын 1-ээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн этгээдийн бүртгэлийн холбогдох журмууд шинэчлэн батлагдлаа.

Тодруулбал, Хууль зүйн сайдын тушаалаар “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”, “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”, “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”, “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам” батлагдсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Маягт, индекс, баталгааны тэмдгийн загварыг шинэчлэн батлах тухай журам”-ыг тус тус шинэчлэн батлав.

Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага тус газрын https://burtgel.gov.mn энэхүү цахим хуудас дахь “Хууль эрх зүй” цэсийг сонгон орж дээрх журмуудтай танилцана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%