Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчид хуралдаж байна

2015-03-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 14:00 цагт 63.6%-ийн ирцтэй эхлэв. Хуралд Тэргүүлэгч Р.Зоригтбаатар, С.Итгэл, П.Мөнхтөр, Ц.Баярцогт, С.Мөнгөнбат, М.Бас-Эрдэнэ, Ж.Гантулга нар оролцож байна. Хэлэлцэх асуудал:

1.  Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд:

1.1.Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай.

М.Цэрэндаваа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан

1.2. Худалдан авах ажиллагааны албаны 2015 оны 3 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэл. 

                                Ч.Ганбат. Худалдан авах ажиллагааны албаны дарга

1.3.Аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 03 дугаар сард зохион байгуулагдах ажлын мэдээлэл.

                                Д.Жаргал. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

1.4.Аймгийн тэргүүн шагнал “Оюуны ундарга” шагналд нэр дэвшигчийг ёсчлон баталгаажуулах тухай. /Хэрлэн сумын 9 дүгээр багийн ахмад настан Буриад, баргын угсаатны зүйн судлаач, түүхч Дугаржавын Дамдинжав/

Д.Жаргал. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга

1.5. “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан чиглүүлэх ажлын хэсгийг байгуулах тухай.

                                Р.Зоригтбаатар. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

1.6.Ажлын хэсэг байгуулах тухай. /Хавирга-Архашаатын хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг хилээр саадгүй нэвтрүүлэх/

Р.Зоригтбаатар. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга

2. Нийгмийн бодлогын хүрээнд:

2.1. Чойбалсан хотын хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэлэлцэх тухай.

Ч.Гантөмөр. “Дорнод НАА” ХХК-ийн гүйцэтгэх захирал

3. Орон нутгийн өмчийн албаны ажлын хүрээнд:

3.1. Хөрөнгө ашиглалтаас хасах тухай./ “Дорнод НАА” ХХК-ийн усан сангийн барилга/

Б.Батдорж Орон нутгийн өмчийн албаны дарга

Ч.Гантөмөр. “Дорнод НАА” ХХК-ийн гүйцэтгэх захирал

4.Бусад асуудлын хүрээнд:

                4.1. Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэний хүсэлт

“Зөв боломж” ХХК-тай холбоотой асуудал

4.2.

 Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1335
520 / 39%
423 / 32%
192 / 14%
200 / 15%