Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Удирдан, чиглүүлэх ажлын хэсэг байгуулав

2015-03-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 3-р сарын 06-ны өдрийн хурлаар “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан чиглүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Аймгийн ИТХ-аас 2015 оныг “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Мөн энэ онд МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “Орон нутгийн хөгжлийг дэмжин” ажиллана гэдгээ мэдэгдсэн. Эдгээр ажлуудыг уялдуулан, удирдан чиглүүлэхэд дээрх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн Тэргүүлэгчид үзэж байна. Ажлын хэсгийн даргаар Тэргүүлэгч Ж.Гантулга, гишүүдэд Тэргүүлэгч Р.Зоригтбаатар, аймгийн ИТХ-ын дэргэдэх Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо, Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо, Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо, Зам тээвэр, эрчим хүч, барилга хот байгуулалтын бодлогын хороо, Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо, Хүнс, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга нарыг томилов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%