Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэлэлцэв

2015-03-06

Тэргүүлэгчдийн хурлаар “Чойбалсан хотын хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэлэлцлээ. “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг орон нутагт нэвтрүүлэх ажил үндэсний хэмжээнд явагдаж байгаа. Энэ дагуу Чойбалсан хотын ус хангамжийн тогтолцоонд ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах, нэвтрүүлэх ажлын хүрээнд “Чойбалсан хотын хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”, хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулсан байна. “Дорнод НАА” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Гантөмөр энэ тухай Тэргүүлэгчдийн хурлаар танилцууллаа. Усны эх үүсвэрээс дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоноглолоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд тохиолдож болзошгүй эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ус хангамжийн тогтолцоог үе шаттайгаар сайжруулах нь хөтөлбөрийн гол зорилго юм. Санхүүжилтэд 2015 онд 724.05 сая төгрөг, 2016 онд 1.599.5 сая төгрөг шаардлагатай ажээ. Энэ хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Зам тээвэр, эрчим хүч, барилга хот байгуулалтын бодлогын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо, Төсөв, эдийн засгийн бодлогын хороогоор хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д оруулахаар тогтов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%