Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажлын хэсэг байгуулснаар асуудлыг хурдан шийднэ

2015-03-06

Хавирга-Архашаатын хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг хилээр саадгүй нэвтрүүлэх асуудлыг ажлын хэсэг байгуулан, түргэвчлэн шийдвэрлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын дарга Хавирга-Архашаатын хилийн боомтоор гуравдагч орны автомашиныг саадгүй нэвтрүүлэх талаар удаа дараагийн арга хэмжээнүүдийг авсан. Үүний үр дүнд тус боомтоор автомашин нэвтрүүлэх тухай албан бичиг, түүнээс үүдэх хүнд суртал, хураамжийн асуудлыг шийдвэрлээд байгаа. Одоо албажуулан баталгаажуулах л үлдсэн. Ажлын хэсэг байгуулан ажилласнаар үүнийг эцэслэн шийдвэрлэж, Алтан-Эмээлээс цааш машинтайгаа зорчих зэрэг дараа дараагийн асуудлуудыг хөрш талдаа тавих аж. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрэлбаатараар ахлуулан, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, гишүүдэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч С.Итгэл, Ц.Баярцогт, аймгийн Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбар, Гадаадын иргэн харьяатын Зүүн бүсийн газар, Цагдаагийн газрын дарга нарыг томилов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%