Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРалдаж 10 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

2015-03-07

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид баасан гарагт хуралдлаа. Хуралд Хурлын дарга Р.Зоригтбаатар, Тэргүүлэгч  С.Итгэл, П.Мөнхтөр, Ц.Баярцогт, С.Мөнгөнбат, М.Бас-Эрдэнэ, Ж.Гантулга нар оролцож, ирц 63.6%-тай эхэлсэн юм.  Нутгийн удирдлагын бодлогын хүрээнд Зарим хүмүүсийг төрийн дээд шагнал одон медалиар шагнуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Энэ удаад Дашбалбар сумын 90 жилийн ойг тохиолдуулан 21 хүнийг төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлсны хамгийн дээд шагнал нь Хөдөлмөрийн цол тэмдэг байлаа. Үүний дараагаар Тэргүүлэгчид Худалдан авах ажиллагааны албаны 3 дугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажлын мэдээлэлтэй танилцлаа. Мөн аймаг, бүс, улсын хэмжээнд 2015 оны 03 дугаар сард зохион байгуулагдах ажлын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга танилцуулсан юм. Аймгийн тэргүүн шагнал “Оюуны ундарга” шагналд нэр дэвшигчийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ёсчлон баталгаажуулдаг. Хэрлэн сумын 9 дүгээр багийн ахмад настан Буриад, баргын угсаатны зүйн судлаач, түүхч Дугаржавын Дамдинжав “Оюуны Ундарга” шагнал хүртсэнийг Тэргүүлэгчид энэ удаагийн хурлаар ёсчлон баталгаажууллаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн ажлыг удирдан чиглүүлэх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг байгуулан ажилласнаар асуудлыг нягт, тодорхой, хурдтай шийдвэрлэдэг  хэмээн Тэргүүлэгчид онцоллоо. Хавирга-Архашаатын хилийн боомтоор 8 хүртэлх хүний суудалтай автомашиныг хилээр саадгүй нэвтрүүлэх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийг төлөөлөгч Н.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Нийгмийн бодлогын хүрээнд “Дорнод НАА” ХХК-ийн “Чойбалсан хотын хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг  хэлэлцлээ. Аймгийн иргэдэд тулгамдсан асуудлын нэг нь ундны усны аюулгүй байдал яах аргагүй мөн. Хөтөлбөрийг 2015, 2016 онд хэрэгжүүлэх бөгөөд нийт 2.3 тэрбум төгрөг шаардлагатай болох аж. Энэ асуудлыг бодлогын хороодоор хэлэлцүүлэн аймгийн ИТХ-д оруулахаар тогтлоо. Орон нутгийн өмчин албаны ажлын хүрээнд “Дорнод НАА” ХХК-иас Эдэлгээний хугацаа дуусаж цаашид ашиглах боломжгүй болсон усан сангийн 3 барилгыг актлах тухай санал ирүүлснийг хэлэлцлээ. “Шинэ усан сан төсөл”-ийн хүрээнд 20 ус түгээх байрыг шинэчлэн засварлах ажлыг төлөвлөсөн байна. Энэ ажлыг дуусах хүртэл актлах тухай асуудлыг хойшлууллаа. Бусад асуудлын хүрээнд Хэрлэн сумын 4 дүгээр багийн иргэн Д.Батхуягийн “Зөв боломж” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Хувийн хөдөлмөрийн зуучлагч “Зөв боломж” ХХК нь одоог хүртэл хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулдаг. Ажилчидтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа  мөн хууль зөрчдөг зэрэг олон зөрчлүүд нь байсаар байна. Үүнийг эцэслэн шийдвэрлэж өгөөч хэмээн хүсэлт гаргасан юм.   Мөн бусад асуудлын хүрээнд "ТОУУ" ХХК-ийн хүсэлтийг хэлэлцэн дэмжсэнээр энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1336
520 / 39%
424 / 32%
192 / 14%
200 / 15%