Хэдийгээр хаврын тэргүүн сар гарсан ч уул талаараа цас ихтэй, мал бэлчээрлэх газаргүй байгаа учир малчид отор нүүдэл ихээр хийж байгаа аж. Тиймээс Дархан сумын ЗДТГ-аас малчид, мал бүхий иргэдэд өвс нийлүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Эхлээд төв суурин газрын малчиддаа өвсийг нь олгосон бол зам даваа хаагдсан, тээвэрлэлт хийхэд хүндрэлтэй болсон Малчин багийн 3 шар, Уужим булгийн зарим өрхүүдэд Дархан сумынхан өөрсдөө өвсийг нь хүргэж өгсөн юм. Зах зээлд нэг боодол өвс 2500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол Дархан сумын аюулгүйн нөөцөнд 2013 онд бүрдүүлсэн өвснөөс 69 тонныг гарган боодлыг нь 1500 төгрөгөөр малчдад нийлүүлж дууслаа.

