Монголчууд эртнээс гурав ба түүнээс дээш хүү дарааллан төрүүлсэн ээжийг “Дархан бэр” хэмээн хүндэтгэсээр ирсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Дархан бэр”-үүдийг өргөмжлөн, хүндэтгэх үйл ажиллагагааг Дархан сумын ЗДТГ-аас сүүлийн 4 жил тасралтгүй зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй ээж энэ өргөмжлөлийг хүртсэн бол харин энэ жил 99 ээж “Дархан бэр”-ээр өргөмжлөгдлөө. Тэдний хамгийн залуу нь 3 хүү дарааллан төрүүлсэн 26 настай ээж байсан бол хамгийн ахмад нь 5 хүү дарааллан төрүүлсэн 80 настай буурай байлаа. Хадмынхаа хойморт суун тухайн айлын хөвгүүдтэй нь энэ тэнцүү эрх эдлэх, хадам аавтайгаа гэрийнхээ хэргийг хэлэлцэх гээд “Дархан бэр”-д эдлэх эрх их байдаг тухай эх сурвалжуудад тэмдэглэгджээ.





