Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, залуучуудын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэднийг өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулдаг залуучуудын үндэсний төв байгууллага бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 15 хороотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
2015 оныг “Залуусаа Бүтээе” уриатайгаар залуу хүн бүр хариуцлагатай, хошуучлагч, баян болохын төлөө зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Салбар холбоо, нэгж байгууллагын үйл ажиллагааг тогтвортой байлгах, залуучуудын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбар нэгж байгууллагыг шинэчлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны ээлжит бус хурлыг амжилттай зохион байгууллаа. Чуулганд Дархан-Уул аймгийн 140 гаруй залуучууд оролцсон бөгөөд Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр Ж.Ганболд сонгогдож, тэргүүлэгч гишүүдээр тус аймгийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 17 шилдэг залуус сонгогдлоо.
Ж.Ганболд дарга хэлэхдээ Дархан хот төдийгүй Монголын залуучууд дуу хоолой гэж хангалттай ярилаа. Өнөөдөр нэг үеэ бодоход дэлхийн хөгжлийг даган мэдээлэл холбоо, соүшил ертөнц дээд хэмжээнд хөгжин залуусын дуу хоолой хүсэл, эрмэлзлэл хангалттай цуурайтаж байна. Дархан хот өөрөө бусад аймаг хотоос арай өөр онцлогтой. Эдийн засаг, Дэд бүтцийн хувьд харьцангуй төвлөрсөн, хүн ам ихтэй 60 гаруй мянган залуустай (45 хүртэлх). Тиймээс бид энэ олон мянган залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх замаар залуусын суурь эрхүүд болох Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөр, Гэр бүл гэх мэтчилэн чухал хэрэгцээг төр засгийн бодлого шийдвэрт бодитой тусгах ажилд нэн тэргүүний анхаарлаа хандуулна гэв.