Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Дархан орон сууцны контор” ХХК-ийн дүрмийн төслийг дэмжив

2015-03-11

     Оны эхэнд буюу 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Орон сууцны контор байгуулах тухай төслийг хэлэлцээд дэмжсэн билээ.

     Тэгвэл өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Дархан орон сууцны контор” ХХК-ийн нийт нэрлэсэн үнэтэй хувьцааны 65 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 35 хувийг орон нутгийн өмчийн оролцоотой байхаар тооцож байгуулах тогтоолын төслийг баталлаа.

Д/д

Хувьцаа эзэмшигч

Өмчийн хувь

Хөрөнгө /сая төгрөг/

Тайлбар

1

Орон нутаг

35%

70.0

Орон нутгийн өмч

2

Хувийн хэвшил, иргэн

65%

130.0

Хувийн өмч


     Ингэснээр Орон сууцны зоорийн давхарын халаалт, цэвэр бохир усан хангамжийн шугам сүлжээ, цахилгааны шугам, тоног хэрэгслийн шинэчлэлтийн засварыг Орон сууцны контор хариуцан ажиллахаар болж байна.
       Орон сууцны контор нь бие даасан тайлан тэнцэлтэй, харилцах данстай, єєрийн нэрийн ємнєєс эрх эдлэн, үүрэг, хариуцлага  хүлээх, хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө  нь  хувьцаанд  хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь Иргэний болон Компаний тухай хууль, энэхүү дүрмээр хязгаарлагддаг,  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллах аж.

Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%