Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан болно

2015-03-13

Энэ долоо хоногийн З дахь өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны 4 дэх хурлаа хийлээ. Хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Ээлжит 10 дугаар хуралдаан энэ сарын 17-ны 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын 1 дүгээр байрны хурлын танхимд болно. Хуралдаанаар:

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ


 

1.    Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх тухай

                                          МАН-ын бүлгийн дарга С.Мөнгөнбат

2. Аймгийн хэмжээнд 2015 онд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэж, тогтоох тухай.

                        М.Арьяазул. Газрын харилцаа, барилга, хот

                        байгуулалтын газрын даргын албан үүргийг

                                                түр орлон гүйцэтгэгч

                                               

3. Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэлэлцэх тухай.

Ч.Гантөмөр. “Дорнод НАА” ХХК-ийн гүйцэтгэх захирал

4. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай.

                                                М.Бадамсүрэн. Аймгийн Засаг даргын орлогч

5. Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай

                                                            С.Ганбат. Аймгийн Засаг дарга

 

6. Нэрэмжит болгох тухай. /Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийг нэрт дипломатч Баярын Жаргалсайханы/

 

                                                В.Буяндэлгэр. Халхгол сумын Ялалт багийн иргэн

 

7. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д монгол ажилчдыг зуучлагч “Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг танилцуулах тухай.

                                                             А.Мэндсайхан. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн

                                                                                     хэлтсийн дарга

 

8. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д ажиллаж байгаа Монгол иргэдийг бүртгэх үйл ажиллагаа, цалин хөлс, түүний нэмэгдэл хангамжийн талаарх мэдээллийн тухай.

                                                            “Зөв боломж” ХХК - ийн гүйцэтгэх захирал

                                                                                       Л.Банзрагч

 

9. Маршал Х.Чойбалсангийн хөшөөг Тусгаар тогтнолын талбайд  босгох саналыг хэлэлцэх тухай.

                        Ц.Баярцогт. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн                                                        Хурлын Тэргүүлэгч

 

10. Бодлогын хороодын журамд өөрчлөлт оруулах тухай

                                                            Б.Энхээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

                                                                          Хурлын нарийн бичгийн дарга

 

            11. Бусад:

 

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%