Дорнод аймаг

Дорнод аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ундны усны аюулгүй байдалтай газар дээр нь очиж танилцлаа

2015-03-14

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Чойбалсан хотын хүн амын ундны усны  аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг бодлогын хороодоор хэлэлцүүлэн ээлжит 10 дугаар хуралдаанд оруулах үүрэг өгсөн. Энэ дагуу  аймгийн ИТХ-ын Зам тээвэр, эрчим хүч, барилга хот байгуулалтын бодлогын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо, Төсөв, эдийн засгийн бодлогын хороодын хурлаар хэлэлцлээ. Зөвхөн хэлэлцээд зогсохгүй ЗТЭХБХБ бодлогын хорооны дарга Б.Базаргүр, гишүүд Н.Батзориг, Т.Төмөрбаатар, Ж.Гантулга нар бодит байдлыг газар дээр нь очиж үзэн, шаардлагатай мэдээллийг авлаа.  Чойбалсан хотын иргэдийг ундны усаар хангадаг нийт 8 гүний худаг байдгаас одоо зөвхөн 2 нь ажиллаж байгаа бөгөөд ерөнхийдөө аваарын байдалтай ажиллаж байгаа ажээ. Мөн гэр хорооллын иргэдэд ус түгээх усан сангуудыг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тухай “Дорнод НАА” ХХК-ийн удирдлагууд ярьж байлаа. Энэхүү хөтөлбөр нь бүхэлдээ Усны эх үүсвэрээс дамжуулах, түгээх шугам сүлжээ, тоноглолоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэхэд тохиолдож болзошгүй эрсдэлд суурилсан, төлөвлөгөөт арга хэмжээ ажээ. Хөтөлбөрийг бодлогын хороод хэлэлцэн дэмжиж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанд оруулахаар тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%