Мөнх хөх тэнгэрийг эрхшээсэн бүргэд хэмээх хийморлог жигүүртэнтэй
нөхөрлөсөн ард түмний үйл хэрэг, хувь заяа үргэлж өөдрөг, мандан бадарч
байг.
Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа
казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Та бүхэн хаврын Наурыз баяраараа айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан, сайхан шинэлээрэй.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД